Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: 617,183 хүн вакцин хийлгэснээс 2,304 буюу 0.04 хувь нь халдвар авсан

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээ өгье гэвэл аль эмнэлгүүдэд авч байгаа вэ? 

- Вакцины хоёр тунд хамрагдсан хүн заавал эсрэг биет илрүүлэх шинжилгээ өгөх шаардлагагүй. Энэ шинжилгээ өөрөө өртөг өндөртэй учраас заавал өгөх шаардлагагүй гэж зөвлөж байна.

- Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүн амны хаалтаа авч болох уу ямар зөвлөмж баримтлах вэ?

- Хамгийн сүүлийн мэдээгээр 617,183 хүн вакцин хийлгэснээс 2,304 буюу 0.04 хувь нь халдвар авсан. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгэснээс хойших 21 хүртэх хоног дотор халдвар авсан байна. 

Вакцины хоёр  тунг хийлгэсэн ч гэсэн дархлаа 70-95 хувьтай тогтоно. Тиймээс вакцины хоёр тунгаа хийлгэлээ гээд амны хаалт зүүхээ болино гэсэн үг биш. Вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахина. 

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай юу, хөдөө орон нутаг руу зорчих тохиолдолд шинжилгээ өгсөн байх хэрэгтэй байгаа. Энэ тухайд?

- Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Эдгэрсэн хүн эмнэлэгт эмчлүүлсэн бол эмнэлгээс магадлагаа авах бол гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ эдгэрсэн болохыг батлах лавлагаа авна.

-ХӨСҮТ-ийн орны ачаалал ямар байгаа вэ, өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

- Зөвхөн ХӨСҮТ биш ЦТЭ, Яармагийн 300 ортой эмнэлгээс гадна бүх дүүргийн эмнэлэг, хувийн эмнэлгүүдэд ор дэлгээд байгаа. Халдварын нөхцөл байдлатй уялдуулаад орны зохицуулалтыг хийгээд явна.

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар 28 хүнд, 7 нэн хүнд хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

- Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн эмчилгээний удирдамжид өөрчлөлт орсон уу?

- Нийт 6,705 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Эдгээр хүмүүсийн 4,146 нь гэрийн тусгаарлалтдаа байгаа бол 2,559 хүний гэрийн тусгаарлалтын хугацаа дууссан болон эмнэлэг рүү шилжсэн байна. 

Цаашдаа хүндрэх эрсдэлтэй бүлэг хүмүүс ойрын хавьтал болсон бол шинжилгээний хариу хүлээхгүй эмнэлгийн тусламж үзүүлэх зохицуулалт хэрэгжинэ. 

Халдварын тохиолдол батлагдмагц ХӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг очдог байсан ч хүн бүрд хүрч ажиллахад хугацаа их зарцуулж байсан учраас дүүргийн эрүүл мэндийн төвүүд очиж тусламж үзүүлэх болсон.

-Хүнс тээврийн жолооч нар PCR шинжилгээ өгч хот хооронд зорчиж байгаа. Гэвч шинжилгээний хариу гарах хүртэл 10 гаруй хоног хүлээх хүндрэлтэй байдал үүсгэж байна.Үүнд ямар нэг зохицуулалт хийгдэх үү?

-Зөвхөн шинжилгээ төдийгүй, тандалт, эмнэл зүйн тусламж үйлчилгээтэй холбоотой, удирдамж, түр заавар халдварын тархалтын үе шатаас хамаараад шинэчлэгдэж байгааг хэлье.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/364527364908888