2021/06/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.03₮
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
18:00
S40
11°
19:00
S40
11°
20:00
S40
10°
21:00
S40
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S26
05:00
S26

Сүүлийн хоногт Улаанбаатарт 1,214, орон нутагт 97 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 10,431 хүнээс шинжилгээ авах явцад 1,311 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 24,195 болж байна. 1,311 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд 

  • 1,214 нь Улаанбаатар хотод,
  • 97 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 459  хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо.  Халдварын улмаас 3,520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,278
  • Хүндэвтэр 926
  • Хүнд 253
  • Маш хүнд 63 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/75, 82 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан хоёр хүний нэг нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан. 

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/364527364908888

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x