Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

McDonalds компани BTS хамтлагийн нэрийн хоолыг дэлхийн 50 улсын зах зээлд гаргахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ McDonalds компани Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS-тэй хамтран ажиллаж, тусгай нэрийн хоол зах зээлд нэвтрүүлэхээр болжээ.

Тавдугаар сарын 26-наас эхлэн АНУ-д зарагдаж эхлэх уг хоол нь 10 ширхэг тахианы нагет, дунд хэмжээтэй шарсан төмс, Coke ундаа, Өмнөд Солонгос дахь салбарынх нь санаачилсан чихэрлэг болон “Cajun” сүмстэй байх гэнэ.

BTS нэрийн хоол дэлхийн зургаан тивийн 50 улсын зах зээлд зэрэг нэвтрэх болсноороо онцлог бөгөөд анхдагч болж байгаа ажээ.

McDonalds компани залуу үеийнхний дунд алдаршсан урлагийн одуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж байсан түүхтэй. 

Тухайлбал өнгөрсөн оны намар тус компани Америкийн рэппер Травис Скоттын нэрийн хоолыг зах зээлд нэвтрүүлсэн нь маш их амжилт олсон юм. Скотт энэ гэрээнээс хамгийн багадаа $20 саяыг олсон тухай Форбс сэтгүүл мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider