2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
16:00
S26
27°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол эмч нар цээжний хонхойх гажгийг дурангийн аргаар засах хагалгаа хийдэг боллоо

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг
Эх сурвалж: ЭМЯ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг дурангийн мэс заслаар “ХОС титанан СУУЛГАЦ” тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо энэ сард нэвтрүүллээ.

Уг хагалгааг мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Ганбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон амжилттай хийсэн байна.

Одоогоор хоёр хүнд энэхүү мэс заслыг амжилттай хийж, эмчлүүлэгчдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарч амьдралын хэвийн горимд шилжжээ.

Цээжний хонхойх гажиг засах хос титанан суулгац тавих дурангийн мэс засал нь  өвчүүний араар болон өмнө талаар махир металл суулгац байрлуулах замаар цээжний хэлбэрийг засдаг маш жижиг хүрцийн мэс заслын орчин үеийн арга юм.

Энэ төрлийн гажиг болон цээжний хэлбэрийн өөрчлөлтөөс болж өвчтөнд зүрх, уушгины үйл ажиллагааны өөрчлөлт, уушги, зүрхний үйл ажиллагаа хэвийн боловч амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тохиолдол болон сэтгэл зүйн байдал, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж буй үед эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.

Цээжний хонхойх гажгийг засах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломж бүрдлээ.

 


Эх сурвалж: ЭМЯ

x