Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулна

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

AstraZeneca вакцины 2 дахь тунг өчигдрөөс тарьж эхэлсэн.

Өнөөдөр/2021.04.20/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан ажиллаж, хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.

Өчигдөр эмч, онцгой байдал, цагдаагийн 13,836 албан хаагчийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөсөн байсан юм.

 
Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа тариулсны дараа 21 хоног дотор танд дархлаа тогтох бөгөөд тэр хооронд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж амны хаалтаа зүүн, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах ёстойг ЭМЯ-наас зөвлөлөө.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД: