2021/06/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.15₮
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
21:00
S29
15°
22:00
S29
14°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
12°
02:00
S29
11°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S30
10°
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интернэт хичээл бол сурах эрх чөлөөг олгосон сурган хүмүүжүүлэх инновац юм

ikon.mn
2021 оны 4 сарын 20
Сурталчилгаа
 

Аж үйлдвэрийн IV хувьсгалаас улбаатай шинжлэх ухааны  хурдацтай хөгжлөөс хамаарсан эдийн засгийн хөгжил нь XXI зууны хүн төрөлхтөнг мэдээ мэдээлэл, техник технологиор дамжуулан, шинжлэх ухааныг илүү тодорхой оновчтой судлах, техник технологиор дамжуулан сурч, хөгжих шаардлагыг бий болгож байна. Энэ шаардлагаас үүдэлтэйгээр хүн төрөлхтний боловсролын бодлого нь дахин инновацлагдаж өмнөх цаг үеэс илүү амархан, илүү бодит болж, илүү техник технологижиж, хүн өөрийгөө таних, дэлхий ертөнцөө таних, өөрийн чадвараараа бусдаас ялгарах боломжийг XXI зууны боловсролын инновац олгож байна.

Боловсролын инновацтай хөл нийлүүлж суралцах боломж бололцоо бидэнд тийм ч олон биш ч гэсэн тодорхой хэмжээний шинэчлэлүүдийг хийсээр байна. Тэдний нэг нь “Интернэт хичээл” юм. 2000 онд интернэтээр сурах нь маш хол, төсөөлөл төдий байлаа. Тэгвэл 2021 онд энгийн зүйл гэж хэлэхээр болтлоо хөгжсөн байна.

Хурдацтай хөгжиж буй нийгэм, соёлын хувьсал нь бидний амьдралын хэв маягийг өөрчилж байна. Яг одоо бид интернэтэд амьдарч байна гэж хэлж болохоор болжээ.

XXI зууны боловсролын үйл явц нь илүү системчлэгдсэн, илүү зохион байгуулалттай, хүний ухамсар, ёс суртахууныг боловсруулагч боловсролын тогтолцоо байх шаардлагыг энэ зуун шалгуур болгож байна. 

Бид, бид гэлтгүй дэлхийн хүн төрөлхтөн “covid-19”-ийн цар тахалтай тэмцэж, багагүй хугацаагаа өнгөрүүлж байгаа энэ цаг үед монголчууд бид ч авах гээх, сурах дадах, дасан зохицох шинэ нөхцөлөөр амьдарч байгаа билээ. Энэ цаг үед бидний үр хүүхэд сурч мэдэх төдийгүй бие, сэтгэлийн хавчигдмал орон зайд хүүхэд насныхаа цаг мөчийн нэг хэсгийг өнгөрүүлж байна. Өнөөдөр монголчууд бид интернэтээр сурч, нөхөрлөж, ажиллаж, энгийн худалдан авалтуудыг хийж байгаа нь интернэт бидний амьдралын хэвийн хэв маяг болсныг илтгэн харуулна. Бид гэлтгүй хүүхдүүд ч интернэтээр суралцаж байна. Интернэтээр сурах бол цоо шинэ боломж, бас сурах эрх чөлөөг олгож буй шинэ нөхцөл юм.

Бид багагүй цаг хугацааг туулсан үечилсэн судалгааг хийж, энэхүү интернэт хичээлийг боловсруулан, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, монгол сурагчдын гар доорх хичээл нь болж, сурах эрх чөлөөг нь нээж өгсөн боловсролын үйлчилгээг ашиглалтад орууллаа. Энэхүү үйлчилгээ нь эдийн засгийн хямралтай цагт эцэг эхчүүдийн хувьд хамгийн хямд боловсролын үйлчилгээгээр үйлчлүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.

ИНТЕРНЭТ ХИЧЭЭЛ БОЛ МОНГОЛ ХҮҮХДИЙН СУРАХ ЭРХ ЧӨЛӨӨ ЮМ.

“Интернэт хичээл” төслийг санаачлагч С.Намчинсүрэн

Билгийн тооллын 8
Хаврын адаг хар луу сар
Зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр

 Аргын тооллын
XXI зууны 2021 оны 04-р сарын 20-ны өдөр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x