Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатараас Өмнөговийн Даланзадгадад хулгайн замаар өнөөдөр очсон долоон машинтай 33 иргэнийг саатуулан шалгаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Өмнөговь аймгийн Онцгой комисс

Өмнөговь аймаг "Хаалт-хяналт" арга хэмжээний хүрээнд долоон хулгайн тээврийн хэрэгсэл илрүүлжээ. 

Тодруулбал, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Цогт-Овоо постыг тойрон маршрутын бус /хулгайн, шороон замаар/ Улаанбаатараас Даланзадгад суманд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр долоон автомашинтай 33 иргэнийг /том хүн, хүүхэд/ саатуулан шалгаж байгаа аж. 

Эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлсэн бөгөөд зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргажээ. Мөн зөвшөөрөлгүй зорчин очсон 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаагаа мэдээлсэн байна. 

Иймд долоон тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, 33 иргэдийг “Дэлгэрэх” буудалд тусгаарлан аймгийн ЭМГ-аас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжийг хангуулан Цагдаагийн газраас Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд "Хаалт-Хяналт" арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг мөн хэлэв.

 
Өмнөговь аймгийн Онцгой комисс
 
Өмнөговь аймгийн Онцгой комисс