Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан уу?

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд авто замын зорчих хэсэгт автомашин шатсан осол өчигдөр гарлаа. 

Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны 22:55 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Харин энэхүү ослыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Ослыг хэн үйлдсэн талаар мэдээлэл алга байна. ЦЕГ-аас тодруулах нь зүйтэй" гэсэн юм. ЦЕГ-аас "Уг ослын талаар шалгаж байгаа. Жолооч нь хэн байсныг одоогоор мэдэхгүй байна" гэв.

Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын Б.Пүрэвдорж өчигдөр шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас ГССҮТ-д хүргэгдсэн хэмээн мэдээлээд байна.