Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Дөрөвдүгээр сарын 21-нд АстраЗенека вакцины 50,400 хүн тун ирэх мэдээлэлтэй байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Вакцины нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу, ямар хүмүүст хоёр дахь тунг хийх ажлыг эхлүүлээд байна вэ?

- Хоёр дахь тунг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдлынхан, хорооны ажилтнуудад хийж эхлээд байна. Сэхээний эмч ажилчид гэхэд халдвар авах маш өндөр эрсдэлтэй учраас хамгийн түрүүнд хамруулж байгаа. Эхний тунд хамрагдсан байсан бусад хүндээ хөл хорионы дараа хоёр дахь тунг хийхээр төлөвлөж байна.

- Вакцины татан авалт ойрын хугацаанд хийгдэх үү?

- Дөрөвдүгээр сарын 21-нд 50,400 хүн тун АстраЗенека вакцин ирэх мэдээлэл бидэнд ирсэн. 

- Вакцины эхний тунд хамрагдсан иргэдэд хоёр дахь тун нь ижил вакцин хийх үү?

- Хоёр дахь тун нь ижил вакцин байна. Pfizer вакцины хоёр дахь тунг өнөөдрөөс хийж эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас Pfizer вакцин хийлгэх иргэдийг чөлөөтэй зорчуулж өгнө үү гэсэн хүсэлтийг УОК-руу хүргүүлсэн байгаа. 

АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийгээд эхэлсэн. НЭМГ-аас дархлаажуулалтын цэгүүдийг зохион байгуулж байгаа. 

- Орны нөөц улсын хэмжээнд ямар вүвшинд байгааг танилцуулахгүй юу?

- Аймаг, сумдын эмнэлгийн орны нөөцийн зохицуулалтыг хийгээд шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтраад явж байгаа. 

Орыг хэдээр ч хамаагүй дэлгэж болж байна. Харин хүний нөөц хязгаартай. 

- Ор дэлгэхдээ ямар стандарт, шаардлага тавьж байгаа вэ?

- Ер нь бол эмнэлгийн нөхцөлд ор дэлгэж, хүний нөөцөө ажиллуулж байна. Гэхдээ хүний нөөц, сэхээний эмч нарын тоо хязгаартай. Эмнэлгийн бус нөхцөлд ор дэлгэх нь хамгийн сүүлийн арга хэмжээ. Тиймээс эмнэлгүүд дээрээ ор дэлгэх зохицуулалтыг хийж байгаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/482057856567650

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.