Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдвараар өвчлөөд нас барсан хүний тоо 55-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас таван хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өчигдөр коронавируст халдварын хүндрэлээр таван хнү нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдаж, Ачтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 75 настай эмэгтэй,
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байсан 55 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч 34 настай эрэгтэй,
  • Гуравдугаар сарын 31-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 57 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй байна.

Зарим иргэд шинж тэмдэг илэрсэн ч эмнэлэгт хандахгүй явсаар хүндрэх эрсдэл бий болгож байна. Тэр дундаа ахмад настан болон хавсарсан өвчтэй залуус, дундаж насны иргэдэд шинж тэмдэг илрэхгүйгээр өвчин хүндрэх эрсдэл маш өндөр байна.

Халдвар аваад нууц үедээ байж байгаад шинж тэмдэг илэрснээс хойш 2-3 хоногт л маш хүнд хэлбэрт шилжих эрсдэл байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3,366 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2,193
  • Хүндэвтэр-869
  • Хүнд-241
  • Маш хүнд-63 хүн байгаа юм" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо 55-д хүрээд байна. Үүнээс 49 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 6 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/482057856567650