Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дамдинням: Дарханы замын явц, гүйцэтгэлд байнга анхаарч, дуустал нь шахаж ажиллана

ikon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км авто замыг шинэчлэх ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч төрөл бүрийн шалтгаанаар зам засварын ажил хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан  ажлын нөхцөл байдалтай ЗТХ-ийн сайд Л.Халтар болон Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар газар дээр нь очиж  танилцжээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг 2 эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг нийт 5 багцад хуваасан. 1,3,5-р багц ажлууд дууссан бол үлдсэн 2,4-р багцуудын ажил ирэх  тавдугаар сараас цементэн суурийн ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Энэ жилийн хувьд Европын сэргээн босголтын банкны зээлээр  мөн адил 5 багц ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд уг багцийн ажлууд сарын өмнөхөн буюу 3-р сарын 15-наас эхэлж, өнөөдрийн байдлаар 10 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг гүйцэтгэгч компаниуд танилцууллаа. Нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан албан тушаалтнуудын зүгээс гүйцэтгэгч болон хяналтын компанийнханд замын ажлыг эрчимжүүлж, хяналтаа сайжруулахыг үүрэг болголоо.

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

“2021 оны Дархан-Улаанбаатарын 204 км замын ажил яг одоо эхлээд явагдаж байна. Миний хувьд ЗТХ-ийн Л.Халтар сайд, хяналт тавьж буй болон гүйцэтгэгч компаниудтай байнга уулзаж бэлтгэл ажлын графикийг нь гаргуулаад долоо хоног тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтийг хянаад шахаад явж байна. Өнөөдөр нэгдүгээр багцын ажил дээр 370 гаруй хүн, 100 гаруй техник ажиллаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн боловч газар дээр нь хүрч ирэхэд энэ тоондоо хүрэхгүй байна. Гүйцэтгэгч компаниудтай сая уулзаж хэлсэн мэдээлэл, төлөвлөсөн төлөвлөгөөндөө хүрч ажиллах талаар хэлж санууллаа”

ЗХТЯ-ны Авто тээврийн БХЗГ-ын дарга Д.Загдраднаа:

“Ерөнхийдөө АХБ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 5 багцаар гэрээ байгуулагдсан. Энэ ажлуудаас 1,3,5-р багцын ажил хэвийн явж байна. 1-р багцын хучилтын ажил дууссан. 3-р багцын ажил дээр хучилтын ажил 20 орчим км үлдсэн. Нийтдээ 45 км зам. Долдугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Мөн 5-р багцын ажлын хувьд Дарханаас наашаа ирж байгаа 30.7 км зам дээр 17-18 км үлдсэн. Үндсэндээ газар шорооны ажил бүрэн дууссан. Одоо зөвхөн цементээр бэхжүүлсэн суурь, хучилтын ажил хийгдэхээр байна” 

IST sain consulting компанийн зөвлөх инженер С.Очирбат:

Ямар ч байсан 100 км зам энэ 6,7-р сард хучилттай болчихно.  Үлдсэн 100 км-д түр зам барина. Түр замаа үндсэндээ барьчихсан. Арчилгаагаа байнга хийх асуудал байгаа. Үүнд манайх хяналтаа тавиад явж байна”

ВИДЕО: