2021/05/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.81₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
11:00
S30
13°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S26
15°
15:00
S26
15°
16:00
S26
14°
17:00
S26
13°
18:00
S26
12°
19:00
S26
11°
20:00
S26
10°
21:00
S29
22:00
S29

Б.Болор-Эрдэнэ: Зовуурь илэрвэл гэртээ эмчилнэ гээд янз бүрийн эм ууж болохгүй. Цаг алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Болор-Эрдэнэ КОВИД-19 туссан хүмүүсийг хэрхэн эмчилж байгаа талаарх мэдээллийг өгөв.

Тэрбээр "Өчигдрийн байдлаар манайх 10 хүн эмчилж байгаа. Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Суурь өвчтэй, өндөр настай хүмүүс хүндрэх нь амархан байна. Түүнчлэн залуу хүмүүс ч бас хүндрэх тохиолдол гарсаар байгаа. Хорио цээрийн үед гэртээ байх нь хамгийн чухал. Зайлшгүй гарах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй.

Олон эрхтний дутагдалтай өвчтөнүүд ирж байгаа учраас тусгай мэргэжлийн сувилагч нар ажиллаж байгаа. Иргэд ихэвчлэн хоёр уушгины хатгалгаагаар хүндэрч ирж байна. Энэ нь амьсгалын дутагдлын маш хүнд хэлбэр. Тамхи татдаггүй, залуу хүмүүс хүндэрсэн тохиолдол ч мөн олон байна.

Нэг сувилагч нэг өвчтөнийг таваас долоон цаг сахидаг

Хүний дархлаа тогтолцоо өөр учраас энэ хүн хүндэрнэ гэж үзэх боломжгүй. Ямар ч хүн хүндэрч болно. Нэг сувилагч нэг өвчтөнийг таваас долоон цаг сахидаг. 

Хөгжингүй орнуудад хэрэглэгдэж байгаа тодорхой судалгаагаар үр дүн өгсөн эмүүдийг бид хэрэглэж байгаа. Өөрт тань зовуурь илэрч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зовуурь илэрсэн байхад гэртээ өөрийгөө эмчилнэ гээд янз бүрийн эм ууж болохгүй. Хэрвээ танд зовуурь илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлгийн байгууллага харьцангуй сайн ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Нас барах эрсдэл их өндөр байна. Халдвар авахгүй, тархаахгүй байх нь их чухал. Ингэж байж хайртай хүмүүсээ хамгаална" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1016937402047209

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x