Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Улаанбаатарт 895, орон нутагт 85, зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн нас баржээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнүүд хийх явцад 983 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 20,655 болж байна. 983 тохиолдлын гурав нь зөөвөрлөгдсөн буюу гадаадаас ирсэн иргэнээс илэрсэн халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд 

  • 895 нь Улаанбаатар хотод,
  • 85 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 
ЭМЯ

Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,450 боллоо.  Халдварын улмаас 3,131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,060
  • Хүндэвтэр 791
  • Хүнд 223
  • Маш хүнд 57 хүн байна.

Өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт/83 болон 70 настай хоёр эмэгтэй, 85 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан дөрвөн хүн нийслэлд эмчилгээ хийлгэж байсан.

Маш хүнд хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй нь нас баралтыг нэмэгдүүлж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.17/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1016937402047209

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.