Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

САНГИЙН ЯАМ: “Эгнэшгүй их" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг нягтлан шалгаж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Зургийг Сангийн яамны фэйсбүүк хуудсаас авав.

"Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-д заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно" гэж заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгодог.

Тус яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Тв9 телевизээр олон нийтийн дунд зохион байгуулсан сугалаат нэвтрүүлгийн үеэр

  • хууль тогтоомж зөрчсөн,
  • иргэдийн эрх ашгийг хохироосон,
  • тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэн ирүүлсэн материалаасаа зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан,
  • тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн байж болзошгүй үйлдэл гарсан тул тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу нягтлан шалгаж байна.

“Эгнэшгүй Их” ХХК-ний үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг тус яамнаас Эрүүгийн цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газарт хүргүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгааг Сангийн яамнаас мэдээллээ.