Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хашаан дотроо ухрах хөдөлгөөн хийж байхдаа бага насны хүүхэд мөргөж амь насыг нь хохироосон осол гарсан"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас Улаанбаатарт гурван хүн гэмтэж, орон нутагт нэг хүүхдийн амь нас хохирчээ.

Хүний амь нас эрсэдсэн ослын тухай ТЦА-наас "Өчигдөр /2021.04.15/ Сэлэнгэ аймагт бага оврын ачааны машины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхээр ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай осол гарсан" гэв.

Жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байхыг санууллаа.

Нийслэлд хатуу хөл хорио тогтоосон хэдий ч явган зорчигч мөргөж гэмтээх осол гарч байгааг мэдээлээд замын хөдөлгөөний дүрмээ баримтлан явган хүнд зам тавьж өгч байхыг анхааруулав.

Түүнчлэн энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 124, орон нутагт 40 илэрчээ.