Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдсан тохиолдлуудын гар утсанд очсон зурваст биеийн байдлаа үнэлэх линк очдог"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НЭМГ-аас өрхийн эмнэлгүүдээр дамжуулан КОВИД-19 халдварын улмаас гэрээр эмчлүүлж байгаа 4,000 гаруй хүнд хяналт тавьж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийг хянах явцад зарим тохиолдолд хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа учраас яамны зүгээс резидент эмч нарыг хуваарилаад явж байна. Зөвхөн өрхийн эмчээр дамжуулж хянахаас гадна иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор биеийн байдлыг нь үнэлүүлж байгаа.

Батлагдсан тохиолдлуудын гар утсанд очсон зурваст биеийн байдлаа үнэлэх линк очдог. Хөнгөн хэлбэрээр өвчилж буй иргэд биеийн байдлаа хянаж байх нь бидний ажилд үзүүлж буй том дэмжлэг. 

Одоогийн байдлаар эмнэлгийн ор, эрүүл мэндийн ажилтны нөөцөөс хамаарсан нас баралт бүртгэгдээгүй байна. Цаашдаа нөөцөөс хамаарсан нас баралт бүртгэгдэх вий гэхээс бид маш их болгоомжилж байгаа. Үүн дээр иргэд эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. 

Хөл хорионы дэглэмээ баримталж, халдвар авахгүй байх нь эрүүл мэндийн салбарынханд хүргэж буй хамгийн том тус" гэдгийг хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/282950093387656