Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон 10,946 хүн тусгаарлагдаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон 10,946 хүн тусгаарлагдаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол өнөөдөр 1,107-оор нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 19,672-д хүрлээ.

Эмнэлгийн ачаалал, орны нөөцөөс шалтгаалан хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчилж буй.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3,025 иргэн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн нөхцөлд 1,090 хүн эмчлэгдэж байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,048
  • Хүндэвтэр-723,
  • Хүнд-201,
  • Маш хүн-53 хүн байгаа юм.

Мөн одоогоор 10,946 хүн ойрын хавьтал болж, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа аж.

Сануулахад, халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын 90 гаруй, дам хавьтлуудын 3-4 хувьд халдвар илэрч байгааг доктор А.Амбасэлмаа өмнө нь мэдээлж байсан билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/282950093387656