Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас 34-76 насны зургаан хүн нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 6 хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Одоогоор коронавируст халдварын шалтгаанаар 37 хүн нас бараад байна.

Нас барсан хүмүүсийн хувьд,

  • Гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдсан 76 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 34 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Дээрх хүмүүсийн зарим нь ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилж, 43 хүн нас бараад байна. Үүнээс 37 хүнийг коронавируст халдварын шалтгаанаар нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас зарлаж байгаа бол 6 хүнийг бусад хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/282950093387656