Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шүд хөнөөгч гурван төрлийн бактериас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 16
Сурталчилгаа

ХҮНИЙ АМНЫ ХӨНДИЙД 70 ГАРУЙ ТӨРЛИЙН БАКТЕРИ БАЙДАГ

Хүний амны хөндийд 70 гаруй төрлийн нян бактери байдаг. Эдгээр нь хүний биед байдаг нян бактериуд юм. Нян бактери нь шүдний цоорол үүсгэх гол хүчин зүйл болдог байна. Тэгвэл танд эдгээр бактериуд хаанаас үүсдэг, амны хөндийд хэрхэн өвчлөл үүсгэдэг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх тухай товчхон мэдээлэл хүргэе.

БАКТЕРИ ХААНА БАЙДАГ ВЭ?

Амны хөндийд, тэр дундаа шүдний завсар, хацрын хэсэг, хоолой, хэл, тагнайн хэсэгт бактери ихээр хуримтлагддаг. Бид хацрын хэсэг, хоолой, тагнай зэргээ сойзоор угаах боломжгүй шүү дээ. Тиймээс ам зайлагчаар амаа зайлж, сойз хүрэх боломжгүй газруудаа цэвэрлэх хэрэгтэй.

 

БАКТЕРИУДЫН ХААН “S MUTANS”

Стрептококк мутанс буюу S.mutans бактери нь амны хөндийн бүх хэсэгт байдаг. Уг бактери нь сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүнтэй нэгдсэнээр урвалд орж хүчил ялгаруулан шүдний пааланг гэмтээдэг байна. Ингэснээр маш хурдан шүд цоордог.

 

БУЙЛНЫ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ БАКТЕРИУД

Трепонима дентикола,  Порфиромонис гингивалис гэсэн хоёр төрлийн бактери нь буйланд байдаг бөгөөл буйлны үрэвсэл үүсгэдэг. Энэхүү хоёр бактери ихээр үржвэл шүдний буюу ясны холбогч эдийг задалдаг байна. Ингэснээр таны шүд унах аюултай.

Тиймээс та бүхэн гурван төрлийн аюулт бактерийн үржлийг саармагжуулж, шүд болон амны хөндийгөө эрүүл байлгаж  12 цагийн турш бактериас сэргийлэх шүдний ОО хэрэглэж заншаарай.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг доорх видеоноос хүлээн авна уу.

https://www.facebook.com/eruulshud5/videos/269431714811535

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.