Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улс ашиглахгүй болсон AstraZeneca вакцинаа ядуу буурай орнуудад нийлүүлэхээр төлөвлөж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Дани улс AstraZeneca вакциныг хүн амынхаа дархлаажуулалтын хөтөлбөрөөс хасах болсноо зарласан билээ.

Уг вакцинаар тариулсан хүмүүст цусны бүлэгнэлийн цөөн тохиолдол илэрсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм. Тус улсын засгийн газар дархлаажуулалтад ашиглахаар тараагаад байсан 2.4 сая тун AstraZeneca вакциныг буцааж татахаар болсон байна.

Тэгвэл өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Европ дахь салбарын захирал Ханс Клюге ашиглахгүй болсон вакцинаа Данийн засгийн газар ядуу буурай орнуудад нийлүүлэх талаар судалж байгааг мэдээлжээ.

Хэдийгээр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч “Дани улсын гадаад хэргийн яам энэ талаар хэдийнээ төлөвлөөд эхэлсэн” гэж Клюге өчигдөр болсон видео хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Дани нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хассан дэлхийн анхны улс болсон юм.

 

Эх сурвалж: Russia Today