Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ хүн амынхаа дархлаажуулалтад бараг 200 сая тун вакцин зарцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн өглөөний байдлаар АНУ хүн амынхаа дархлаажуулалтад 198,317,040 тун вакцин хэрэглээд байгааг тус улсын халдварт өвчин судлалын төв байгууллага мэдээлжээ.

Үүнээс гадна 255,400,665 тун вакцин дархлаажуулалтын төвүүдэд түгээгдээд байгааг мэдээлсэн байна.

Эдгээр нь бүгд Pfizer/BioNTech, Moderna, Johnson & Johnson компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин юм.

Мягмар гарагаас эхлэн Johnson & Johnson компанийн вакциныг дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоосон нь тариулсан хүмүүсийн дотор цөөн тооны цусны бүлэгнэлийн тохиолдол илэрсэнтэй холбоотой.

Пүрэв гарагийн байдлаар АНУ-ын 125,822,868 иргэн ядаж нэг тун вакцин тариулснаас 78,498,290 нь хоёр дахь тунгаа тариулаад байжээ.

АНУ-ын хүн ам нийтдээ 331 сая гэвэл 37 хувь нь вакцинжуулалтад хамрагдсанаас 23 хувь нь бүрэн хамрагдсан байна.

Хүн амаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах хурдаар АНУ дэлхийд Израйль, Их Британи, Чилийн дараа дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм. Гэхдээ зарцуулсан вакцины тунгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна.

 

Эх сурвалж: Reuters