Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монгол эрдэмтдийн бүтээсэн эсрэг биет илрүүлэх ЕЛИЗА оношлуур

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

КОВИД-19 халдварын эсрэг биетийн урвалыг тогтоож, илрүүлэх оношлуур бүтээж байгаа эрдэмтдийн төлөөлөл ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "КОВИД-19 халдварыг илрүүлэх ЕЛИЗА оношлуур гаргаж авсан төслийнхөө үр дүнг танилцуулъя. Манай улс болон дэлхийн бусад орнуудад эсрэг төрөгчид суурилсан түргэвчилсэн оношлуур болон PCR  оношлуурыг ашиглаж байгаа.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард ШУА, БШУЯ, ЭМЯ, ХӨСҮТ, Шинжлэх ухаан технологийн сан хамтраад энэ вирусийн эсрэг биет хүний цусны сийвэнд тогтож байгаа эсэхийг илрүүлэх ЕЛИЗА оношлуур бүтээх ажлыг эхлүүлсэн. Энэ оношлуурын сайн талууд гэвэл Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад ЕЛИЗА оношлуурыг унших төнөг төхөөрөмж нэлээд өргөн хэрэглэгдэж байгаа. Мөн бусад төрлийн оношлуурыг бодвол хямд үнэтэй хийх зорилт тавьж ажилласан.

Уг оношлуураар халдвар авсан хүний эдгэрэлтийн явц, дархлаа тогтоцыг үзэх боломжтой. ​Түүнчлэн шинж тэмдэггүй өвчлөөд байгаа байгаа хүмүүсийг илрүүлэх, сүргийн дархлаа тогтож байгаа эсэх, вакцинжуулалтын дараах дархлаа ямар түвшинд байгааг тогтоох боломжтой юм. 

Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-н гэхэд бид оношлуурынхаа эхний загварыг гаргаж аваад долоон хүн дээр туршилж хийж үзэхэд эсрэг биетийг маш сайн илрүүлж байсан. Ингээд оношлуур хийх боломжтой гэсэн үр дүнгээ хоёр яам болон ШУА-ийн удирдлагуудад танилцуулж, олон хүн дээр туршилт хийх болсон. Тухайн үед ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан 200 хүний сорьцод БНХАУ-аас орж ирж байгаа оношлууртай харьцуулж судалгаа хийсэн. Ингэхэд манай оношлуур мэдрэг чанар илүү өндөртэй ажиллаж байсан гэх дүгнэлтэд хүрсэн. 

Туршилтын үр дүнгээ нэгтгээд үзвэл:

 

Дүгнээд хэлбэл энэ оношлуурыг оношилгоонд хэрэглэх боломжтой бөгөөд ижил түвшний импортын оношлууртай харьцуулахад хэд дахин хямд өртөгтэй" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2658269501130173