2021/06/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.79₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
20:00
S40
15°
21:00
S40
14°
22:00
S40
13°
23:00
S40
12°
00:00
S40
12°
01:00
S40
12°
02:00
S26
11°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
11°
06:00
S26
11°
07:00
S26
11°

Нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал ₮96 тэрбумд хүрчээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг энэ оны эхний гурван сарын байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Энэ үеэр төсвийн статистик мэдээллийн талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Эдийн засгийн статистикийн албаны ахлах статистикч М.Оюунжаргал “Энэ оны эхний гуравдугаар сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 96.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого гэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн суурь орлогын нийлбэрийг хэлнэ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл” гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүүг хэлнэ.

Харин улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл гуравдугаар сард 16.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өмнөх сараас 10.8 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын бүтцийг харвал /хувиар/

  • 83.4%-ийг татварын орлого 
  • 7.9%-ийг татварын бус орлого 
  • 3.9%-ийг ирээдүйн өв сангийн орлого 
  • 4.8%ийг тогтворжуулалтын сангийн орлого бүрдүүлсэн" гэв. 

Түүнчлэн татварын нийт орлого эхний гурван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 489 тэрбум төгрөгөөр өссөн. Энэхүү өсөлтөд,

  • НӨАТ- 259 тэрбум төгрөг
  • ОАТ-104 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/2842072272697364

 

x