Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Бэлтгэл анги”-ийн хүүхдүүдэд зориулсан Монгол хэлний цахим хичээлд хамрагдаарай

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол хэлний мэргэжлийн багш нар хамтран намар сургуульд орох гэж байгаа хүүхдүүддээ зориулан “Цахим цагаан толгой” буюу 18 видео хичээлийг бэлтгэн гаргалаа.

Энэхүү хичээл нь хүүхдүүдийн сонирхлыг татахуйц өнгө, хийц, дуу, дүрсний өндөр чанартайгаас гадна мэргэжлийн багшаар цагаан толгойн 35 үсгийг зөв, дэс дараалал болон дармал, бичмэл 2 хэлбэрээр хамтад нь заалгаж, богино хугацаанд уншиж, бичиж сургана гэдгийг тус видео хичээлийн төслийг хэрэгжүүлсэн “Унага” онлайн сургалтын төвийнхөн онцолсон.

“Унага”-ын хувьд дэлхийн 20 гаруй оронд амьдарч байгаа хүүхдүүддээ зориулсан Монгол хэл, Монгол ахуй, заншлын онлайн сургалтыг явуулдаг бөгөөд өөрсдийн бэлтгэсэн тусгай хөтөлбөрийнхөө дагуу хүүхдүүдийг 2 сарын хугацаанд 35 үсгийг бүрэн нүдлүүлж, уншиж, бичиж сургадаг туршлагатай хамт олон юм.

Цахим цагаан толгойн видео хичээлийг ангийн ажил, унших, бичих, дасгал ажлын дэвтрүүд дагалдана гэсэн. Мөн таны хүүхэд энэхүү хичээлийг өнөөдөр авснаар 2021 оныг дуустал хүссэн үедээ хэдэн ч удаа ашиглах эрхтэй болох юм билээ.

Дэлхий даяараа хамтдаа хичээж байгаа энэ хэцүү цаг үеийг чаддаг, мэддэг зүйлээрээ бие биедээ дэм тус болж, даван гарахыг “Унага”-ын хамт олон уриалаад Цахим цагаан толгойн хичээлээ ердөө 30.000 төгрөг болгосон байна.

Хэрхэн худалдан авах зааврыг дараах линкээр холбогдон аваарай.

https://www.facebook.com/unaga.online.surgalt

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9919-9087, 9090-7688 дугаараар холбогдоорой.

Facebook хаяг: https://www.facebook.com/unaga

ВИДЕО:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.