Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Улаанбаатарт 654, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнүүд хийх явцад 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 18,002 болж байна. 742 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд 

  • 654 нь Улаанбаатар хотод,
  • 88 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,638 боллоо.  Халдварын улмаас 2,978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,071
  • Хүндэвтэр 689
  • Хүнд 173
  • Маш хүнд 45 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Мөн бусад шалтгаант нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн хүн коронавирусийн халдвартай хэмээн оношлогдсон ч СБД-ийн нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад нас барлаа.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2658269501130173

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.