Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Энэ оны эхний улирлын байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж 12 их наяд байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 25 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр буюу 22.4%-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Ийнхүү өсөхөд,

  • Валютын хадгаламж 0.7 (18.7%) их наяд төгрөгөөр,
  • Төгрөгийн хадгаламж 3.4 (31.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. 

Төгрөгийн хадгаламж гуравдугаар сарын эцэст 14.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 47.2 (0.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.4 (31.5%) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийг ангилж харвал:

  • 88.6% (12.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 11.4% (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 69.7 (5.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 132.2 (11.5%) тэрбум төгрөгөөр өссөн аж. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж, өмнөх оноос 0.6 пунктээр өсжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл гуравдугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 3.4 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 187.8 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. 

Чанаргүй зээлийн тухайд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оноос 0.8 пунктээр өссөн байна.