Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийг Б.Мягмар ахална

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын эхэнд нийслэлийн ИТХ-д Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудалтай холбоотой нийтийн сонсгол зохион байгуулах 103 иргэний гарын үсэгтэй хүсэлт ирсэн юм. Эдгээр иргэд хүсэлтдээ 1990 оноос хойших хүүхдийн паркийн эзэмшлийн газартай холбоотой мэдээлэл, хот төлөвлөлтийн мэдээлэл, нийслэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдтэй танилцах тухай дурджээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэгт төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтах бөгөөд  ахлагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ажиллах юм.