Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

НОБГ хээрийн дадлага, сургуулилалтын төвтэй боллоо

ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хүндэтгэлийн самбар байршуулах тухай, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах, хөрөнгө шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монголын төр нийгэм, соёл, гэгээрэл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, гоо зүй, утга зохиолч судлаач, доктор, профессор С.Лувсанвандангийн амьдарч байсан орон сууцыг “Гэр музей” болгон түүх, соёлыг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг  үр хүүхэд болон "С.Лувсанвандан сан"-гаас зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээндээ гэр музейн хүндэтгэлийн шинэчилсэн  самбарыг тус орон сууцанд байршуулах хүсэлт ирүүлжээ. 

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Б.Баастын 1959-2019 онд амьдарч байсан байранд хүндэтгэлийн самбар байршуулах хүсэлтийг үр хүүхэд, ач зээ нараас ирүүлсэн юм. Тэргүүлэгчид дээрх хүсэлтүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй барилгыг нийслэлийн Онцгой байдлын газарт шилжүүллээ.  Ингэснээр НОБГ хээрийн дадлага, сургуулилалт хийх төвтэй болж байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 11.00 цагт товлолоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ