Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Анандбазарын хувь эзэмшдэг "Содмонгол" групп 2020 онд төрийн байгууллагуудад 57 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ нийлүүлжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамтын хэргийг олон нийтийн сүлжээнд ил болгосноос гадна өнөөдөр өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийгээд буй. Тэрбээр энэ үеэрээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамтад орсон 1,000 гаруй эмэгтэй түүнд хандаж, мэдээллээ ирүүлснийг хэлсэн юм.

Хүний эрхийн үндэсний комисс мөн энэ тухай тайлбар хийхийг зөвлөөд байна. 

Ц.Анандбазар нь шатахуун импортлогч томоохон компани болох "Содмонгол" группийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ төрлийн бизнесийг 20 орчим жил эрхэлж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Булган аймгаас парламентад сонгогдсон юм. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь "Содмонгол" групп болон "Алханатрейд" ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Эдгээр нь шатахууны жижиглэн худалдаа, ШТС-ын түгээгч бэлтгэх сургалт, гадаад худалдаа болон агуулах, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

 
Эх сурвалж: Burtgel.mn
 
Эх сурвалж: Burtgel.mn

Түүний хувьцаа эзэмшдэг эдгээр компанийн төртэй хийсэн худалдааг Шилэн данснаас шүүж үзлээ. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2015 оноос хойш 60 гаруй төрийн байгууллагад нийт 160 тэрбум төгрөгийн шатахууныг "Содмонгол" групп дангаараа  нийлүүлжээ. Харин "Алханатрейд" компани цөөн хэдэн худалдан авалт хийсэн байна. 

Байгууллага Огноо Гүйлгээ хийсэн байгууллага  Зарлага  Утга
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2016.02.19 04-0000-499006843 Алханатрейд ХХК         29,916,000 Замын Үүд барьцаа буцаалт
Талын-Илч   Алханатрейд              964,000 Шатахууны өрөнд төлсөн
Талын-Илч 20191025 Алханатрейд           2,200,000  
Багануур тоосго ТӨААТҮГ 2020.04.10 Алханатрейд           2,000,000 шатахууны үнэ
Багануур тоосго ТӨААТҮГ 2019.08.30 Алханатрейд           5,000,000 шатахууны үнэ
Багануур тоосго ТӨААТҮГ 2018.10.12 АЛХАНАТРЕЙД ХХК           7,310,000 ШАТАХУУНЫ ҮНЭНД
Багануур тоосго ТӨААТҮГ 2018.06.11 АЛХАНАТРЕЙДИНГ ХХК           4,000,000 шатахууны үнэнд
Ус-Ду ОНӨҮГ 2015.03.30 Алханатрейд ХХК         12,000,000 Шатахуун

"Содмонгол" групп 2015 онд

  • СХД-ийн Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨҮГ,
  • Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл, 
  • Дарханы дулааны сүлжээ ТӨХК,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Үйлдвэрлэл үйлчилгээний газар
  • Ус сувгийн удирдах газар

гэсэн зургаан байгууллагад шатахуун нийлүүлж байсан бол үйл ажиллагаа нь жил ирэх тусам өргөжжээ.

Зөвхөн 2020 онд л гэхэд төрийн 36 байгууллагад 57,097,159,573 буюу 57 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлжээ.