Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвар авсан гэх шинжилгээний хариунд итгэхгүйн улмаас эрүүл мэндийн тусламж авахгүй байх тохиолдол гарч байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар аваад гэртээ нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар гэртээ нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн. Гэртээ нас барсан тохиолдол бүрд тодорхой үнэлгээ өгч байна. 

Өөрөөр хэлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдсан эсэх болон бусад нөлөөлсөн хүчин зүйлүүдийг судалж байгаа.

Жишээ хэлэхэд, өөрийнхөө эерэг гарсан шинжилгээнд итгэхгүйн улмаас эрүүл мэндийн тусламж авахгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс шинж тэмдэг илэрч байгаа бол эрүүл мэндийн байгууллагад хандан эмнэлгийн хяналтад орох хэрэгтэйг сануулъя.

Мөн хэрэв ноцтой шинж тэмдэг илэрвэл заавал шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандах ёстой" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/338792957925255