Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал ₮175 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2021 оны эхний улиралд 93.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (1.5%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 187.4 тэрбум төгрөг болж, 101.8 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого өсөхөд ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 74.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.2 тэрбум төгрөгөөр буюу 14.1%-өөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. 

Улсын хэмжээнд 2021 оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг хамгийн их борлуулалттай таван эмийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,

  • Халдварын эсрэг бэлдмэлийн эм 638.6 (29.7%) сая төгрөгөөр буурсан
  • Харин сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 558.8 (68.5%) сая төгрөг,
  • Зүрх судасны эмийн борлуулалт 3.3 (79.3%) тэрбум төгрөг, даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 851.7 (3.1 дахин) сая төгрөг
  • Ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм 1.9 (3.5 дахин) тэрбум төгрөгөөр 
  • Бусад төрлийн эмийн борлуулалт 1.4 (3.2 дахин) тэрбум төгрөг төгрөгөөр тус тус нэмэгджээ.
 
ҮСХ