2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
16:00
S26
27°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

300,000 төгрөгөө авах хүсэлт гаргасан 32,144 иргэний гүйлгээ тодорхой шалтгааны улмаас буцаагджээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөл хорионы үеэр Монгол Улсын Засгийн газраас 3,373,025 иргэндээ 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан.

Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 3,173,897 иргэнд нийт 952,169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч фэйсбүүк дэх өөрийн хаягаар дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр, өчигдрийн байдлаар нийт 32,144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна.

Үүнд:

  • Хүлээн авагчийн данс хаагдсан,
  • Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэрний өмнө болон хойно сул зай авч бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон.

Иймд ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.

Мөн гүйлгээ түр саатаад байсан 12,000 ахмадын тэтгэврийн данс руу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банк мэдээллээ.

https://ebarimt.mn/300 -д өөрийн регистрийн дугаараа оруулан гүйлгээний талаарх мэдээллийг шалгах боломжтой боллоо" гэсэн байна.

x