Монгол Улс энэ оны эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.5 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (60.4%) тэрбум ам.доллароор, экспорт 964.6 (93.1%) сая ам.доллароор, импорт 362.1 (31.2%) сая ам.доллароор тус тус өсжээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс өсөхөд,
Гуравдугаар сарын байдлаар харвал:
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34.3 хувийг чулуун нүүрс, 33.6 хувийг зэсийн баяжмал эзэлж, Сингапур улсад экспортолсон барааны 96.6 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 41.1 хувийг жонш эзэлсэн аж.
Түүнчлэн экспорт өмнөх сараас 28.8 сая ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 25.9 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо