Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

НД-ын сангийн орлого ₮769 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс ₮91 тэрбумаар өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, зарлага 15.6 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр буюу 13.4%-аар өсжээ. 

Орлого нь өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 (13.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Мөн 2021 оны гуравдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4 тэрбум төгрөг, зарлага 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6 (16.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 61.8 (26.5%) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг мэдээлэв. 

 
ҮСХ
 
ҮСХ