2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
16°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
15°
08:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байден дээд хэмжээний уулзалт зохион байгуулах саналыг Владимир Путинд тавьжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа гуравдагч улсын нутаг дэвсгэрт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал тавьжээ.

Сүүлийн үед Украины хилийн ойролцоо Оросын цэрэг, зэвсэг ихээр хуримтлагдаж, Хар тэнгисийн усанд АНУ-ын байлдааны хөлгүүд байрлах болсон нь хоёр орны харилцааг хурцатгаад байгаа.

Мөн 2014 онд Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэсний дараа Украины дорнод бүсэд эхэлсэн салан тусгаарлах дайн сүүлийн өдрүүдэд эрчимжсэн юм.

Долоон жил үргэлжилж буй уг мөргөлдөөний улмаас 14,000 орчим хүн амиа алдаад байна.

Уулзалт зохион байгуулах санал тавихын зэрэгцээ Оросын зүгээс явуулж буй кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлоготой тэмцэж, АНУ-ын үндэсний эрх ашгийг тууштай хамгаалахаа Жо Байден илэрхийлснийг Цагаан ордон мэдээлжээ.

Мөн Украины хил, Крымийн хойгт Оросын тал цэрэг, зэвсгийн хүчээ нэмэгдүүлж буйг шүүмжилж, сөргөлдөөнийг намжаах алхам хийхийг ОХУ-д уриалсан байна.

Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тус улсын баруун хилийн орчимд байлдааны сургуулилалт зохион байгуулж байгаагаа анх удаа мэдэгджээ.

Үүнийгээ NATO-гийн зүгээс аюул заналхийлэл нэмэгдсэнтэй холбож тайлбарласан байна. Гурван долоо хоног үргэлжлэх уг сургуулилалт хоёр долоо хоногийн дараа өндөрлөх гэнэ.

NATO нийтдээ 40,000 цэрэг, 15,000 зэвсэг техникийг Хар тэнгис, Балтийн тэнгисийн сав дагуу төвлөрүүлээд байгааг Шойгу энэ үеэр мэдээлжээ.

АНУ-ын тэнгисийн флотын хоёр хөлөг онгоц энэ долоо хоногт Хар тэнгист ирж байрлах юм. Үүнийг Оросын талд анхааруулга өгөх зорилготой гэж Пентагон тайлбарлаж байгаа.

Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яам энэ үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.

“АНУ-ын хөлөг онгоцнуудыг манай Хар тэнгисийн эрэг болон Крымийн хойгоос хол байх хэрэгтэйг бид анхааруулж байна. Ингэх нь тэдний өөрийнх нь аюулгүй байдалд хэрэгтэй” гэж ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябкин мэдэгджээ.

Жо Байден уулзалтынхаа зорилгыг хоёр орны харилцааг тогтворжуулахаас гадна зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг хязгаарлах, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлаар хэлэлцэх гэж тодорхойлсон байна.

Уулзалт зохион байгуулах саналд ОХУ-ын ерөнхийлөгч ямар хариу өгсөн тухай Цагаан ордны мэдэгдэлд дурдаагүй байна.

 

Эх сурвалж: Reuters

 

x