Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр явагдана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн Газрын зүгээс дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа COVID-19 цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 04 сарын 10-аас 25 өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.

Иймд, Мандал Даатгал ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 17:00 цагаас “Цахим хэлбэр”-ээр зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2020 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, үүнтэй холбогдуулан Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  6. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;
  7. Компанийн ТУЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны зардлын төсөв;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2021 оны 04-р сарын 01-ны өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна.

Хувьцаа эзэмшигч та дараах байдлаар хуралдаа оролцоно уу.

  • Хувьцаа эзэмшигч та дараах холбоосоор орж https://forms.gle/bRu2nNNDiTmsQsdg7 асуулга бөглөн, санал өгөх цахим хаягт нэвтрэх эрхээ идэвхжүүлнэ үү.
  • Асуулгад бүртгүүлсэн таны имэйл хаяг руу 2021 оны 04-р сарын 15-ны өдрөөс 2021 оны 04 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд цахим хуралд санал өгөх нэвтрэх нууц кодыг илгээх болно.
  • Таны имэйл хаяг руу илгээсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 15:00 цагаас 17:00 цагийн хооронд https://stock.mandal.mn хуудсаар нэвтрэн орж Хувьцаа эзэмшигчдийн хуралд бүртгүүлэн, санал өгөх, асуулт асуух боломжтой.
  • Бичгэн саналыг хол хорио тогтоосонтой холбоотой 2021 оны 04 сарын 09-ний өдрөөр тасалбар болгон хаасан болно. 

Анхааруулга:

  • Хувьцаа эзэмшигчийн асуулгад бүртгүүлсэн имэйл хаяг руу 2021 оны 04 сарын 15-наас 2021 оны 04-р сарын 19-ний өдрийн хооронд https://stock.mandal.mn хуудас руу нэвтрэх нэр, нууц үгийг хүргүүлэхийг анхаарна уу.
  • Та регистрийн дугаараа кириллээр бичнэ үү.
  • Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэгийн дагуу санал хураалт дууссанаас хойш санал хураалтын цахим хуудас хаагдах болно. Цахим хуудас хаагдсанаар та санал өгөх болон асуулт асуух боломжгүй болно.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99034515, 93009300 утсаар холбогдон авна уу. 

Имэйл: enkhtuvshin@mandal.mn

Лавлах төв: 7575 2000

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.