Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улсын засгийн газар тус улс дахь 115,000 орчим гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгах болсноо өнөөдөр зарлажээ.

Энэ нь цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуйд үүссэн ажиллах хүчний дутагдлыг нөхөх шийдэл юм байна.

E-9 болон H-2 төрлийн виз эзэмшигчдэд энэ сунгалт үйлчлэх ба өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31 хүртэл хугацаанд визний хугацаа нь дуусч байгаа бол дахин нэг жилээр сунгах ажээ.

Дээрх сунгалтад хамрагдах боломжтой E-9 төрлийн виз эзэмшигч 62,239, H-2 төрлийн виз эзэмшигч 52,357 гадаадын иргэн Өмнөд Солонгост өнөөдөр оршин сууж байгаа юм байна.

2019 онд E-9 визээр ирсэн хүний тоо 51,365 байсан бол 2020 онд 6,688 болж буурсан нь коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдаж, хил хаагдсантай холбоотой гэнэ.

Ижил хугацаанд H-2 визээр гадаад орнуудаас ирсэн хүний тоо 63,339-өөс 6,044 болж огцом буурчээ.

 

Эх сурвалж: Yonhap News