Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс цацраг идэвхит бодисоор хордсон усыг далайд асгахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

10 гаруй жилийн өмнө болсон газар хөдлөлт, цунамигийн гамшгийн улмаас Фүкүшимагийн атомын цахилгаан станц осолдож, цөмийн реакторыг хөргөхөд асар их хэмжээний ус ашигласан билээ.

Одоогоор уг ажиллагаанд ашигласан нэг сая гаруй тонн хортой усыг тусгай саванд нөөцөлж байгаа бөгөөд усыг цаашид яах талаар олон жилийн турш хэлэлцсэн юм.

Тэгвэл цацраг идэвхит бодист хордсон усыг далайд асгах шийдвэрээ Япон улсын засгийн газар өнөөдөр өглөө зарласан байна.

Фүкүшимагийн загасны аж ахуй эрхлэгчдээс гадна хөрш Өмнөд Солонгос улс усыг далайд асгахыг oлон жилийн турш эсэргүүцэж байв.

Усыг далайд асгах ажил хоёр жилийн дотор тодорхой бэлтгэл хангасны дараа эхэлж, цааш олон арван жилийн хугацаанд үргэлжлэх гэнэ.

“Аюулгүй байдлын хатуу стандартын дагуу далайд асгах шийдвэрийг гаргалаа” гэж өнөөдөр Японы засгийн газрын холбогдох яамдаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Усыг асгахаасаа өмнө хортой изотопыг нь дахин шүүж, шингэрүүлэх замаар олон улсын аюулгүй байдлын стандартад нийцүүлэх гэнэ.

Гурван сарын дараа эхлэх Токио 2020 зуны олимпын наадмын зарим уралдаан тэмцээн Фүкүшимагийн сүйрсэн цахилгаан станцаас 60 км зайд зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: Reuters