Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн өдөр В.Путин сансрын нисгэгчдийнхээ цалинг нэмэх санал гаргав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр нь хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн өдөр байв. Тодруулбал 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсын иргэн Юрий Гагарин хүн төрөлхтнөөс анх удаа сансарт амжилттай ниссэн юм.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сансрын нисгэгчдийнхээ цалинг нэмэх санал гаргажээ.

“Сансарт нисэж байсан нисгэгчдийн цалинг 50 хувиар, нисэхээр бэлтгэгдэж байгаа нисгэгчдийн цалинг 70 хувиар нэмэх саналтай байна” гэж Путин өчигдөр Гагарины газардсан Энгельс хотын ойролцоох газарт зочлохдоо албаныханд хэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Оросын сансрын нисгэгчдийн гарааны цалин 60,900 рубль ($787), бэлтгэгдэж байгаа нисгэгчдийн цалин 63,800 рубль ($825) байдаг гэнэ.

Сансарт эхний нислэгээ хийсний дараа тэдний сарын цалин 69,600 рубль ($900) болж нэмэгддэг ажээ.

 

Эх сурвалж: ТАСС