Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баясгалан: Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх хэсгийн хороог камержуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлаж, сонгогчийн саналыг 2021 оны зургадугаар сарын 09-ний өдөр авахаар тогтоосон. Түүнчлэн УИХ-ын мөн өдрийн 08 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр шийдвэрлэсэн.

Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дэргэд санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг хариуцан ажиллах Мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал ажиллана.

Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг ашиглахад бэлэн болгосон бөгөөд сонгуулийн дүн дамжуулах сүлжээний судалгаа, санал авах байруудад байрлуулах хяналтын камерын бэлэн байдлыг хангахтай холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байна" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: 

 

Эх сурвалж: СЕХ