Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн 85% нь 300 мянган төгрөгийн дэмжлэгээ авчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилготой тарааж буй 300 мянган төгрөгийн талаар Сангийн сайд өчигдөр Clubhouse-д мэдээлэл өглөө. 

Сангийн сайд Б.Жавхлан “Хөл хорио тавьж байгаатай холбоотойгоор иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгож байгаа. “Оюу Толгой” ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газрын  93-р тогтоолоор төсвийн орлогод бүртгэсэн. 

Шинэчлэгдэн батлагдсан татварын багц хуулийн заалтуудаар дээрх татвар төлөлтийг улсын төсвийн орлогод бүртгэх боломж бүрдсэн. Үүний үр дүнд 3,373,025 иргэн тус бүрт нь хөл хорионы үеэр 300 мянган төгрөг олгож байна. 

Энэхүү дэмжлэгийг үзүүлснээр инфляцийн зорилтот түвшинд өөрчлөлт орохгүй гэсэн хүлээлт байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 2.6 хувь байгаа бол төв банкны энэ жилийн инфляцийн зорилт 6% (+- 2) байгаа юм. 

Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоон сарын хугацаанд ~2,850 төгрөг дээр тогтвортой байгаа”  гэлээ.

Иргэн бүрт 300 мянган төгрөгийг тараахтай холбоотой Засгийн газрын  93-р тогтоол нь 
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна. 

Сангийн яамнаас өгч буй мэдээллээр иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг иргэдийн 85%-д арилжааны банкуудын оролцоотойгоор шилжүүлээд байгаа бөгөөд анх удаа Монгол Улсын иргэн бүрт ийнхүү мөнгөн дэмжлэгийг олгож буй юм.