2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
23:00
S29
11°
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S40
09:00
S26
10°
10:00
S30
12°

18-аас дээш градустай согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж байна

ikon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-аас улсын 359 /ахлах /байцаагч, албан хаагч хүнсний худалдааны 1,944, эмийн сан 22 нийт 1,966 газарт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авхуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулсан байна.

Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан дөрвөн гөзрын үйл ажиллагааг зогсоолоо.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг гарган цахим сүлжээгээр түгээж, 1,944 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зурагт сэрэмжлүүлэг хүргүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна гэж МХЕГ-аас мэдээлэв.

x