Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлоор Бразил улсыг гүйцэж, дэлхийд хоёрт жагслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэг улсад коронавирусийн халдварын 168,912 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоогоор Бразил улсыг гүйцжээ.

Өнөөдрийн байдлаар Энэтхэг улс 13.53 сая батлагдсан тохиолдолтой дэлхийд хоёрдугаарт жагсаж, Бразил улс 13.45 сая тохиолдолтой удаалж байна.

АНУ-д нийт 31.2 сая халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь  дэлхийд нэгдүгээрт орох муу үзүүлэлт юм.

Өнгөрсөн нэг өдрийн дотор Энэтхэгт 904 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барж, нийт эндсэн хүний тоо нь 170,179 хүрсэн байна. Нас баралтын тоогоор Энэтхэгийн урд 562,066 тохиолдолтой АНУ, 353,137 тохиолдолтой Бразил улс, 209,338 тохиолдолтой Мексик улс жагсжээ.

 

Эх сурвалж: Reuters