Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19: Монгол Улсад дараагийн ээлжийн вакцин хэзээ ирэх вэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
КОВИД-19: Монгол Улсад дараагийн ээлжийн вакцин хэзээ ирэх вэ
Sara, ikon.mn - text to speech

Коронавирусийн эсрэг вакцины дараагийн ээлжийн татан авалт иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна.

БНХАУ-ын Синофарм компанийн хөгжүүлсэн Виросел болон ОХУ-ын Спутник V вакцинууд энэ сардаа багтаж ирэх төлөвтэй байгаа аж.

Тодруулбал ГХЯ-наас "Виросел вакциныг дөрөвдүгээр сарын 20-н орчимд, Спутник V-г энэ сардаа багтааж авахаар ажиллаж байгаа"-г хэллээ.

Засгийн газрын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд дараах мэдээллийг өгч байв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Синофарм компанийн Виросел вакцин дөрөвдүгээр сарын 10, 12-нд тус бүр 300 мянган тун ирэх байсан ч хойшилсон.

Сангийн сайд Б.Жавхлан: ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт хоёр сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа.

Коронавирусийн эсрэг вакцины нөөц:/дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар/

  • 192,137 вакцины үлдэгдэлтэй. Үүнээс AstraZeneca 82,000, Pfizer 12,800, Виросел 97'200.
  • 608,103 хүн нэгдүгээр тун болон тодорхой хэмжээнд хоёрдугаар тунг хийлгэсэн.

Өнөөдөр 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд дээрх үлдсэн вакцинаасаа эхний тунг хийж байна.

Түүх: /Эхний ээлжид авсан вакцин/