2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
23:00
S29
11°
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S40
09:00
S26
10°
10:00
S30
12°

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд ТОДОРНО

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг
2017 оны гэрэл зургийг дахин ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болно. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-д Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана гэж заажээ.

Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 30-наас, тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрох хуулийн зохицуулалттай. 

УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. 

Өмнөх Ерөнхийлөгч нар болон одоогийн Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвших үү?

Нэр дэвшигчдийн хувьд өмнөх Ерөнхийлөгч нар болон одоогийн Ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших үү? гэдэг асуудал маргаан дагуулж байна. ХҮН нам болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар өөрсдийн байр суурийг илэрхийлж буй. 

Тухайлбал, Үндсэн хуульд өмнөх Ерөнхийлөгч нарыг дахин нэр дэвших боломжгүй гээд заачихсан тул Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой заах ёстой гэдэг үндэслэлээр ХҮН намаас Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдэгдэж байв.

Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд одоогийн Ерөнхийлөгч байтугай 50 нас хүрсэн бүх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно, тэр битгий хэл төрийн тэргүүн асан Н.Энхбаяр ч нэр дэвших эрхтэй гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр "Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай" хэмээн тайлбарласан. 

Ц.Оюунгэрэлээс өөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн хүн алга байна

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг дөрөвдүгээр сарын 30-нд зарлана хэмээн мэдэгдээд байгаа. Мөн УИХ-д суудалтай МАХН хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан. Харин тус намаас хувь хүмүүс сунгаанд оролцохоо илэрхийлж болох ч, намаас албан ёсны байр суурь илэрхийлэх нь хуулиар хориотой гэсэн тайлбарыг өгөөд байна. Одоогоор Ц.Оюунгэрэлээс өөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн хүн алга байна. 

Түүнчлэн УИХ-д суудалтай МАХН нэг хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага:

  • 50 нас хүрсэн,
  • Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
  • Монгол Улсын уугуул иргэн байх гэсэн шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульд тусгажээ.

Сонгуулийн сурталчилгааны тухайд хуулиар зөвшөөрсөн найман төрлийн арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой бөгөөд нийт 15 хоног явагдана. Сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

x