Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Шөнийн цагаар утасны гэрэл удаан харах нь нүдний харааны эсүүдийг дахин сэргэхгүйгээр гэмтээх аюултай"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
gimmeges.com

Хөл хорионы хугацаанд дасгал хөдөлгөөн хийж, гэртээ агаар салхи оруулан дархлаагаа дэмжих хэрэгтэй хэмээн Эрүүл мэндийн газрын дарга Л.Энхсайхан зөвлөв.

Тэрбээр "Дархлаа дэмжихэд дасгал хөдөлгөөн маш чухал. Ялангуяа сунгалтын дасгал хийх тусам хүний биеийн цусны эргэлт сайжирдаг.

Хүний биед 1,000 гаруй тунгалгийн зангилаа байдаг бөгөөд түүнийг сунгалтын дасгалаар сайн ажиллуулснаар хортой бодисыг хоргүйжүүлж хүний биеэс гадагшлуулахад тустай.

Мөн хөл хорионы хугацаанд тамхи болон хорт зуршлаа багасгахыг зөвлөе.

Учир нь тамхи их хэрэглэдэг хүмүүсийн гүрээний судсанд нь товруу үүсэж, цаашид тархинд нь цус харвах эрсдэлийг бий болгодог.

Мөн архи согтууруулах ундаа зүрхний шигдээс үүсгэх эрсдэл байдаг тул эрүүл мэнддээ анхаарах нь чухал.

Түүнчлэн цайраар баялаг хүнс хэрэглэх нь дархлаа дэмжихэд тустай. Гэхдээ тохирсон тунгаар хэрэглэхийг зөвлөе” гэв.

"Дэлгэцийн гэрлийг их харснаар шөнийн цагт ч тархинд өдөр мэт мэдрэмж төрүүлдэг"

Үргэлжлүүлэн “Хөл хорионы үеэр шөнө унтаж чаддаггүй хүмүүс олон ажиглагддаг. Тэдгээр хүмүүст зөвлөхөд, шөнийн цагаар гар утас их оролдох нь нүдний мэдрэлийн ядаргаа үүсгэдэг гэдгийг сануулж байна.

Тодруулбал, шөнийн цагаар утасны цэнхэр гэрлийг удаан хугацаагаар харах нь нүдний харааны эсүүдийг дахин сэргэхгүйгээр гэмтээх аюултай.

Мөн дэлгэцийн цэнхэр гэрлийг их харахад шөнийн цагт ч тархинд өдөр болсон мэт мэдрэмж төрж байдаг. Ингэхээр тархи амралтын байдалд орж чаддаггүй буюу биед мелотанин ялгардаггүй тул амарч чаддаггүй.

Тиймээс үүнийг бүх насныхан анхаарч, дэлгэцнээс аль болох хол байх тал дээр анхаарах хэрэгтэй" хэмээн онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/187620286364928