Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Pfizer вакциныг гемодиализын аппаратад ордог, цул эрхтэн шилжүүлэн суулгасан, хорт хавдартай хүмүүст хийж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа вэ?

-Улсын хэмжээнд нийт 3,091 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүмүүсийн 10 гаруй хувь нь хүүхэд байна.

Хүүхдүүд болон залуучууд энэ өвчнөөр шинж тэмдэггүй өвчлөх тохиолдол олон бий. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлэх учир аль болох гадуур гарахгүй байхыг сануулж байна.

Хөл хорио тогтоосон ч алхаж явж болж байгаа гээд найзууд хоорондоо уулзахаас сэргийлэх хэрэгтэй.

-ДЭМБ-аас зөвхөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс PCR шинжилгээ авахыг зөвлөж байгаа. Харин манай улсын хувьд эрүүл болон шинж тэмдэгтэй хүмүүсээс аль алинаас нь PCR шинжилгээг авч байгаа юу ?

- Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон учраас тэдний гаргасан зөвлөмж, зөвлөгөөг дагаж, удирдамжаа шинэчлэн ажиллана.

-Pfizer вакциныг өвдөгний үе солиулсан болон хоргүй хавдартай хүнд хийх үү?

-Pfizer вакциныг гемодиализын аппаратад ордог эсвэл элэг бөөр зэрэг цул эрхтэн шилжүүлэн суулгасан болон зөвхөн хорт хавдартай зэрэг хүмүүстээ хийж байгаа.

Уг нь тухайн вакцины эсрэг заалт нь бага тул ямар ч хүнд хийж болно. Гэхдээ манай улсад цөөн тооны буюу 12,000 гаруй л ирсэн учир бид нас барах, хүндрэх эрсдэлтэй бүлгийг сонгож Pfizer-аар дархлаажуулж буй.

Дараагийн Pfizer вакцин орж ирвэл бид аль болох эрсдэлт бүлгийн хүмүүстээ хийнэ.

-Гепатит вирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүн хэдий хугацааны дараа коронавирусийн эсрэг вакцин хийж болох вэ?

-Коронавирусийн эсрэг вакцин нь бусад вакцинаас дор хаяж нэг сарын зайтай байхыг зөвлөж байгаа. Тиймээс бусад вакцин хийлгэсэн тохиолдол сарын дараа коронавирусийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/187620286364928