Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад коронавирусийн халдварын улмаас нас баралт 29 бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвартай нас барсан хүний тоо нийтдээ 29 болоод байна. Үүнээс 25 хүнийг коронавирусийн улмаас нас барсан гэж мэдээлж байгаа бол 4 хүн нь халдвараас гадна архаг, хууч өвчтэй байсан гэж үзэж байгаа юм.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 73 настай эрэгтэй болон 79, 60 настай хоёр эмэгтэй коронавирусийн улмаас нас барсан харамсалтай мэдээ байна.

Дээрх хүмүүс коронавирусийн улмаас ХӨСҮТ болон бусад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Ингээд коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 25 боллоо.

Өнөөдрийн байдлаар 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр иргэнээс 

  • Хөнгөн-1,912
  • Хүндэвтэр-588
  • Хүнд-118
  • Маш хүнд-19 хүн байгаа юм.

Халдварын тохиолдолд ингэж эрс нэмэгдэхээс өмнө хөнгөн хэлбэрийн өвчлөл 85-90 хувьтай байсан бол өвчлөл нэмэгдэхийн хэрээр хөнгөн өвчтөний тоо буурч, хүнд болон маш хүнд хүний тоо нэмэгдэж байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/187620286364928