Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тэлмүүн: Хүмүүсийн амьдрах хэв маяг, орон сууцны сонголт маш их өөрчлөгдөж байна

ikon.mn
2021 оны 4 сарын 12
Сурталчилгаа

Дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч RE/MAX компанийн нөү хауг Монголдоо нутагшуулахад түүчээлэн ажилласан Н.Тэлмүүнтэй ярилцлаа. Тэрбээр зөвхөн нутагшуулаад орхисонгүй. Өөрийн RE/MAX PEACE оффисоо нээж их хотод сүндэрлэн буй олон барилгын төсөлд үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжлийн үйлчилгээгээр хүч нэмж хамтран ажиллажээ. Н.Тэлмүүн захирал, RE/MAX PEACE оффисийн агентуудын хамтран ажиллаж буй ээлжит нэгэн төсөл болох VIP RESIDENCE орон сууцны загварын байранд түүнтэй ярилцлаа. Түүний гэргий RE/MAX PEACE оффисын PLATINUM агент, ийнхүү гэр бүлээрээ үл хөдлөхийн зах зээлийн хөгжилд ажил, амжилтаараа жинтэй хувь нэмэр оруулж яваа залуу үеийн төлөөлөлтэй уншигчдаа уулзуулж байна.


-Иргэдийн орон сууц худалдан авах шийдвэрт нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар асуумаар байна. Эндээс яриагаа эхэлье?

-Иргэдийн орон сууцны худалдан авалтад үнэ хамгийн түрүүнд нөлөөлдөг байсан. Өөрөөр хэлбэл иргэд орон сууц худалдан авахдаа үнийг чухалчилж үздэг байлаа. Харин одоогийн нөхцөл байдлыг харахад хүмүүсийн амьдрах хэв маяг өөрчлөгдөж байна. Худалдан авагчдын хувьд анхны орон сууцаа авахдаа бусад нөхцөлийг харахаас илүүтэйгээр үнийн тал дээр анхаарлаа илүү хандуулдаг. Үүнээс улбаалан худалдан авалтын дараагаар бага зэргийн сэтгэл дундуур байх тохиолдол их. Харин 2 болон 3 дахь худалдан авалтыг хийгээд ирэхээр үнээс илүүтэй аюулгүй орчин нөхцөл, байршил,  дотоод зохион байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагааг чухалчлах болсон байна. Анхдагч зах зээл дээр манай оффисийн хувьд Яармаг бүсэд байрлах VIP RESIDENCE төсөл дээр ажиллаж байна. Энэ төслийг жишээ болгон яривал хотхоны аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй орчин зэргийг чухалчлан тооцсон. Мөн худалдаа үйлчилгээний төвд ойрхон, хотхоны дотоод зохион байгуулалт сайтай, сургууль цэцэрлэгт ойрхон зэрэг нь иргэдийн худалдан авах шийдвэрт илүү нөлөөлж байна гэж харж байгаа.

 

-Тун саяхны газар хөдлөлттэй холбоотойгоор барилгын чанар стандартын талаар багагүй шүүмж өрнөлөө.

-Улаанбаатар хотод тун саяхан газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ. Энэ нь иргэдэд орон сууц худалдан авахдаа хичнээн баллын ямар газар хөдлөлтөд тэсвэртэй вэ гэдгийг мэдэх нь чухал гэдгийг сануулж байна. Сүүлийн үед бүрэн цутгамал орон сууц худалдан авах сонирхол нэмэгдэх хандлагатай байна. Мөн аюулгүй байдлаа тооцоолон амины орон сууц буюу хаус хотхонд амьдрах сонирхол бий боллоо. Мэдээж аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангахын тулд барилгын чанар хийцлэл шууд уялддаг.

-Иргэдэд орон сууцны үнэ буух болов уу гэсэн хүлээлт байна.

-Манай улсын хувьд барилга бүтээн байгуулалтын нийт хэрэгцээний 60 орчим хувийг импортоор авч байгаа нь орон сууцны үнэ буурах боломж харьцангуй бага байгааг харуулж байгаа. Сүүлийн жилүүдэд дотоодын барилгын материалын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч төмөр хийц, арматур, сантехник, цахилгаан болон дулаан хангамжын үйлдвэрлэлийг шинээр бий болгох хэрэгцээ шаардлага үүсээд байгаа. Энэ оноос ипотекийн зээлийн хүү буурч, зээлийн нөхцөл сайжирч эхэлсэн нь эрэлт ихсэж байна. Барилгын салбарыг хамгийн сайн хөдөлгөж байгаа хүчин зүйлийн нэг бол дундаж үнийн дүнтэй орон сууцны зах зээлд зориулсан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл байна.

 

-Таныг RE/MAX-ийг Монголд нутагшуулах төсөлд ажилласан гэж сонссон?

-Миний хувьд 2015 онд анх RE/MAX-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. RE/MAX MONGOLIA бүс нээлтээ хийхээс эхлээд зохион байгуулалт, захиргааны багт орж ажиллаж байсан. Түүний дараагаар RE/MAX Central оффист үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан. Миний хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нь шинэ сорилт байсан учраас маш их сонирхож, өөрийгөө дайчлан ажиллаж байлаа. Монголд хэрхэн нутагшуулах тал дээр бүсийн төв оффисийн маркетингийн багт ажиллаж байхад олон шилдэг залуучуудтай мөр зэрэгцэн  ажиллаж байсан. RE/MAX MONGOLIA бүс 2015 онд байгуулагдаж тухайн үед 3 оффис (RE/MAX Best, RE/MAX Infinity, RE/MAX Central), 30 орчим агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх RE/MAX Монголд орж ирэх үед хүмүүс үл хөдлөх хөрөнгө зуучлалыг мэргэжлийн агентад даалгахын давуу талыг төдийлөн мэддэггүй байсан. Гүйлгээ гарах хугацаа маш хол, зарим агентуудын хувьд зургаан сар гүйлгээгүй байх тохиолдол ч байлаа. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан брокер болон агентуудын маш их хичээл зүтгэл, хөдөлмөрөөр өнөөдрийн амжилтыг бүтээсэн гэж боддог. Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт маш их боломж байна гэж үзсэн учраас 2017 онд гэр бүлийн хүнтэйгээ хамтраад RE/MAX PEACE оффисийг нээсэн. Оффис маань дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

 

-Олон боломж байна гэж үзээд оффисоо нээсэн гэлээ. Ямар боломжийг олж харав?

-Миний хувьд өөрийгөө хөгжүүлэх, сорих хүсэл эрмэлзэлтэй. RE/MAX-т миний хүсч байсан бүхэн байлаа. Франчайз бизнесийн давуу тал маш олон. Тухайлбал бид технологийн, сургалтын, бизнесийн нөү хауг ашиглан цаг хугацааг хэмнэж чадаж байна. Үүнээс технологийн давуу талыг онцолмоор байна. Үл хөдлөхийн салбарт бүрэн зориулсан, сүүлийн 20 гаруй жил ашиглагдсан программ хангамж, технологийг бид ашиглаад явж байгаа. RE/MAX байгуулагдаад 48 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа учраас бидний хувьд аливааг шинээр зохион бүтээх шаардлага байхгүй. Хамгийн чухал нь RE/MAX эрсдэлийг тойрох боломжийг бид бүгдэд олгож байна.

-Танай оффис аль зах зээлд төвлөрч ажиллаж байна вэ?

-Манай оффис ХУД-ийн 3-р хороонд байрладаг. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ойр байх үүднээс худалдан авалт эрэлттэй бүсэд оффисийн байршлыг сонгохыг хичээсэн. Манай нийт гүйлгээний 70 орчим хувийг орон сууцны гүйлгээ эзэлдэг. Тэр дундаа ХУД, БЗД-т илүүтэй худалдан авалт хийгдэж байна. Тухайлбал манай оффисийн энэ оны гуравдугаар сарын дүн мэдээгээр нийт гүйлгээний 70 орчим хувийг ХУД тэр тусмаа Яармаг бүсийн хороолол, хотхоны борлуулалт эзэлж байна. Оффисийн маань хувьд шинэ суурьшлын бүс болоод байгаа Яармаг бүсэд идэвхтэй ажилладаг. Манай багийн хувьд шилдэг агентуудыг бий болгож чадсан зэрэг ахисан чадварлаг агентууд ихтэйгээс гадна нийт агентуудын 80 орчим хувийг 2-4 жилийн туршлагатай агентууд эзэлж байна.

 

-RE/MAX-чууд үл хөдлөхийн салбарын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ?

-Манай оффис дөрөв дэх жилдээ, бүс маань зургаа дахь жилдээ ажиллаж байна. RE/MAX Монголд орж ирснээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хөгжлийг маш том алхам урагшлуулсан гэж миний хувьд үздэг. 2015-2016 оны үед эдийн засгийн уналттай хүнд жилүүд тохиож, энэ цаг хугацаа нь RE/MAX-чуудын хувьд сорилтын жилүүд байсан. RE/MAX худалдах болон түрээсийн зуучлалын нэгдсэн мэргэжлийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгж байгууллагад үзүүлж байна. Энэ бол цэвэр үйлчилгээний бизнес. Агентууд маань орон сууц борлуулахаас илүүтэй үйлчилгээгээ санал болгодог. Үйлчлүүлэгчид маань нэг агентаас тогтмол үйлчилгээ авах сонирхолтой болсон байна. Тэгэхээр агентуудын хувьд тодорхой үнэ цэнийг бий болгож байж зах зээлд илүү их боломжийг олно гэсэн үг. Үл хөдлөхийн салбарт өнгөрсөн 2020 онд маш том шинэчлэлт бий боллоо. Энэ нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх туай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар тусгай зөвшөөрөлтэй болж байгаа нь зуучлалын салбарыг илүү чанаржуулж байна.

-Танай гэр бүлийн хүн агент. Харин та брокер эзэмшигч. Тэгэхээр тнай гэр бүл Улсынхаа үл хөдлөхийн зах зээлд өөр өөрсдийн амжилтаар өнгө нэмж явна.

-Манайх ам бүл тавуулаа. Гэргий маань RE/MAX PEACE оффисийн GOLD агент. REMAX компани GOLD гэдэг цолыг борлуулалтаараа тэргүүлээд зогсохгүй брэндийнхээ нэр хүндийг өндөрт өргөн, этик ёс зүйн зөрчилгүй,  харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, баг хамт олондоо үлгэр дуурайлал болон ажилласан хүнд олгодог. Тэгэхээр гэргий маань үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан амжилттай ажиллаж байгаа гэж харж байна. Миний хувьд үл хөдлөхийн зах зээлд нийтдээ зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ бүх хугацаанд хамтран ажиллаж байсан нийт агентууд, харилцагч нартаа баярласан талархаж байгаагаа илэрхийлж байна.

-Танд гэр бүлдээ, дуртай зүйлдээ зарцуулах цаг зав хэр олддог вэ? Олдвол хэрхэн өнгөрүүлэхийг хүсдэг бол?

-Ерөнхийдөө цаг, зав хомс шүү. Цаг гарвал мэдээж хамгийн түрүүнд гэр бүлтэйгээ, үр хүүхэдтэйгээ хамтдаа байхыг хүснэ. Одоогоор манай оффис VIP RESIDENCE төсөл дээр төвлөрөн ажиллаад завгүй л гүйцгээж байна. Чөлөөт цаг гарвал зуслангийн байшиндаа засвар хийх дуртай. Би багаасаа л инженерчлэлд дуртай хүүхэд байлаа. Аливаа засах, эвлүүлэх техник, технологийн учир утгыг олох гээд л их мэрийдэг байсан. Одоо ч тэр хоббиндоо цаг зав зарцуулахыг хичээдэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.