Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Алтанбулаг боомтоор 25 тээврийн хэрэгслээр 227.8 тн ачаа импортолжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗТХ-ийн сайдын фэйсбүүк хуудсаас авав.

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдөр 25 тээврийн хэрэгслээр нийт 227.8 тн ачаа импортоор орж иржээ.

Тодруулбал, печень 16.9 тн, алим жимс 62.1 тн, гахайн өөх 21.4 тн, барилгын материал 5 тн, эм тариа 1.3 тн, ургамлын тос 21.8 тн, сонгино 20.1 тн, архи дарс 20.5 тн, олон төрөлт бараа 20.1тн, гахайн мах 19 тн, өндөг 19.6 тн импортолсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн байна.